2016 оны “ТЭРГҮҮНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ”-аар шалгарлаа

Хэвлэх 2016-12-17 10:50:04

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой 12 сарын 16-ны өдөр болж өнгөрлөө. Ойн арга хэмжээний үеэр орон нутгийн өмчит манай компанийг сүүлийн жилүүдэд Улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсөн 423,1 тэрбум төгрөгийн татвар, ноогол ашиг, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэл хувийг дангаараа бүрдүүлж, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсаныг өндөрөөр үнэлж уул уурхайн салбарын 2016 оны “ТЭРГҮҮНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” аж ахуйн нэгжээр батламжлагдлаа. Энэхүү шагнал нь манай компанийн нийт ажилчидын хүч хөдөлмөрийг өндөрөөр үнэлсэн явдал юм.


Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн мэндийг Монгол Улсын нийт уул уурхайн компаниуддаа хүргэе.

 



Сэтгэгдэл бичих