ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2017-01-06 09:14:19
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
Огноо: 2017 оны 01 дугаар сарын 06-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ийн үйлчилгээнд ашиглагдах зориулалт бүхий суудлын автомашин
Тендер шалгаруулалтын дугаар: Т01/2017
 
Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавантолгой” ХК-ийн үйлчилгээнд ашиглагдах зориулалт бүхий суудлын автомашин –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч боломжтой.
Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банк: ХААН Банк
Дансны дугаар: 5602001017 /төгрөг/
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байх ба санал болгосон тендерийн үнийн 2%-иас багагүй төгрөгийн тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 500 000 000 /таван зуун сая/ төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 /хоёр/ 2015 он, 2016 оны эхний хагас жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгийн 50%-ай тэнцэх төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.
 
Тендерийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн, 13 цаг 00 минут-т нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК
Үнэлгээний хороо Ч.Төрмандах 99074978, С.Одонтуяа 99029988
/08-17 цагийн хооронд/


Сэтгэгдэл бичих