Цогтцэций сумын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Хэвлэх 2017-02-23 15:21:05
Тавантолгой ХК жил бүр сар шинийн өмнө ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.  2017 оны 02 дугаар сарын  22-ны өдөр Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж Цогтцэций сумын  21 ахмадуудад  сар шинийн идээний боов, сүүний хамт гардуулан өглөө. Уг арга хэмжээнд, Оффис орон нутаг хариуцсан менежер Б.Тогтох  компанийн  нийгмийн хариуцлагын хүрээнд Бичин жилд  хийж хэрэгжүүлсэн ажлын тухай мэдээллийг  арга хэмжээнд оролцогчдод танилцууллаа. Ахмад буурлууддаа урт наслан удаан жаргахыг  ерөөе.

 

"Учран золгож буй "Алтан унжлагат хэмээх Тахиа" жилдээ Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 
 
 
 
 


Сэтгэгдэл бичих