Тавантолгой ХК ажилчиддаа орон сууцны хөнглөлт үзүүллээ

Хэвлэх 2017-03-10 15:24:07

Тавантолгой ХК ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч Өмнөговь аймгийн төв Даланзадгадад шинээр баригдсан 48 айлийн орон сууцанд эхний 30 ажилчидаа оруулж, ажилчдынхаа ажилсан жилээс нь хамааруулж 5-30 хувийн хөнгөлөлт үзүүллээ. Уг хөнгөлөлттэй байранд 40 ажилтан орохоор хамрагдсан бөгөөд 2017 оны 2-р сарын 20-ны билэгт сайн өдөр эхний 30 ажилчдад Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, Ерөнхий нягтлан Г.Шүрэнхишиг, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Р.Зоригтбаатар нар түлхүүр гардуулж өглөө. Капитрон банк 8%-ийн хөнгөлттэй зээл зөвхөн Тавантолгой ХК-ийн ажилчдад олгож, орон сууц худалдан авахад таатай нөхцөл бүрдүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл бичих