ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2017-04-10 11:58:18
Огноо : 2017 оны 04 дүгээр сарын 10
Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ий нүүрсний уурхайд
хяналтын цооног өрөмдөх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: Т05/2017
 
Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавантолгой” ХК-ий нүүрсний уурхайд хяналтын цооног өрөмдөх ажил, Т05/2017 –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50’000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Төлбөр хийх хэлбэр: Дансны шилжүүлэг
Дансны дугаар: Хаан банк 5602001017
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
 
Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ: 300’000’000 /гурван зуун сая төгрөг/
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80’000’000 / наян сая төгрөг/
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2015, 2016 он/
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн хамт санал болгож буй үнийн саналын 2%-тай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 12:00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн, 13:00 цаг -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, “Тавантолгой” ХК
Үнэлгээний хороо Ч.Төрмандах /99074978/, З.Эрдэнэбаяр /88091655/
/ ажлын өдрийн 08-17 цагийн хооронд холбогдоно уу/


Сэтгэгдэл бичих