ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Хэвлэх 2017-04-21 16:46:38
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. “Тавантолгой” ХК-ийн уурхай орчимд биологийн олон янз байдлын судалгаа, шинжилгээ хийх, менежментийн төлөвлөгөө боловсруулах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тогтоох, Т07/2017-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь уурхайн нөлөөллийн цар хүрээг тодорхойлох, нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тодорхойлох, дүйцүүлэн хамгаалахаар тогтоогдсон газар нутагт сонгон авсан биологийн олон янз байдлыг хамгаалах, сайжруулахад чиглэгдсэн хамгааллын менежментийг боловсруулах мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагаа бөгөөд Байгаль орчны яамнаас олгогдсон үнэлгээ хийх эрх бүхий компани байна. Тус ажлыг нийт 90 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
  • 3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;
  • 3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • 3.3. Байгаль орчны үнэлгээ хийх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • 3.4. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх;
  • 3.5. Татварын байгууллагын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
  • 3.6. Иргэний хэргийн , Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
  • 3.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь байгаль орчны үнэлгээ хийх чиглэлээр 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
  • 3.8. Сүүлийн 2 жилийн үндсэн үйл ажиллагааны дундаж орлого 30.0 сая төгрөгөөс дээш байх.
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 05-р сарын 01-ний өдрийн 12:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 05-р сарын 01–ний өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.
 
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо баг
“Тавантолгой” ХК, Уулзалтын өрөө, Үнэлгээний хороо
Утас: 99074978, 88057040, 88068970


Сэтгэгдэл бичих