2016 оны ТОП 100 аж ахуйн нэгжээр 7 дахь жилдээ шалгарлаа

Хэвлэх 2017-04-28 16:47:00

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх шалгаруулалтад ТАВАНТОЛГОЙ” ХК 7 дахь жилдээ шилдгээр шалгарлаа.

Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн Улсад төлсөн Татвар, Борлуулалтын орлого, Ажиллагсадын тоо, Хөрөнгө хэмжээ, Ашиг хэмжээ гэсэн 5 үзүүлэлт тус бүрт эрэмблэн гаргажээ.

“ТАВАНТОЛГОЙ”ХК-ны хувьд ТОП-100 аж ахуй нэгжид тавьсан 5 шалгуураас харвал:

      1.  Ашгийн хэмжээгээр 7-т,

      2.  Борлуулалтын орлогоор 28-т

      3.  Татвар төлөлтөөр 25-т,

      4.  Хөрөнгийн хэмжээгээр 31-т,

    5. Ажилчдын тоогоор 75-т, жагссан бөгөөд нийлбэр дүнгээр 20-рт жагсаж өмнөх жилийн амжилтуудаа ахиулсан байна.

Монгол Улсын уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний салбартаа Шилдэг гэдгээ дахин баталгаажуулж “ТАВАНТОЛГОЙ” ХКомпани ТОР-100 аж ахуйн нэгжийн 20-р байранд жагслаа. Энэ бол уурхайчид бидний улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүтэн жилийн үйл ажиллагаа, ололтыг үнэлж дүгнэдэг, цаашдын амжилтад нь урам зориг нэмдэг нэр хүндтэй шагнал билээ.



Сэтгэгдэл бичих