ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2017-05-12 10:20:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Тавантолгой ХК-ийн нүүрсний уурхайд 200тн даацтай автопүү нийлүүлж, угсарч суурьлуулах /2ш/
Тендер шалгаруулалтын дугаар: Т13/2017


Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Тавантолгой ХК-ийн нүүрсний уурхайд 200тн даацтай автопүү нийлүүлж, угсарч суурьлуулах /2ш/–ыг гүйцэтгэх тухай хязгаарлагдмал битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.


Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банк: ХААН Банк
Дансны дугаар: 5602001017 /төгрөг/


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.


Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2015,2016/ борлуулалтын дундаж орлого 300 000 000 /гурван зуун сая/ төгрөг
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 /хоёр/ жил
  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Стандарт хэмжил зүйн газрын тусгай зөвшөөрөл / худалдах, суурьлуулах /

Тендерийн хамт санал болгож буй үнийн 2%-иас багагүй төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 13 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн, 13 цаг 40 минут-т нээнэ.

         Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
         Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК
Үнэлгээний хороо Ч.Төрмандах 99074978, Э.Алдар 88102324



Сэтгэгдэл бичих