Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хэвлэх 2017-07-16 07:01:00

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо : 2017 оны 07 дугаар сарын 16.

 

 

1.       “Тавантолгой”ХКнь өөрийн эзэмжшлийн талбайд “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тулзөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2.       Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргах болно.

 

3.       Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

4.       Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 07 сарын 25-ний өдрийн17:00цагхооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 07 сарын 28-ний өдрийн 17:00 цаг-ийн дотор ирүүлнэ үү.

 

 

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг
“Тавантолгой” ХК,

Ч.Төрмандах /99074978/, З.Наранзаяа /88068970/
/ажлын цагаар холбогдоно уу 08-17 цаг/



Сэтгэгдэл бичих