ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2017-09-18 10:17:00
Огноо: 2017 оны 09 дугаар сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах маркшейдерийн хэмжилтын иж бүрэн багаж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: Т19//2017
 
Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах маркшейдерийн хэмжилтын иж бүрэн багаж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
 
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2015,2016/ борлуулалтын дундаж орлого 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 /хоёр/ жил /2015, 2016 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгийн 50%-ай тэнцэх төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдаалах ба үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт 2 /хоёр/ хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК
Үнэлгээний хороо Ч.Төрмандах 99074978, Ж.Мягмардорж 88101500


Сэтгэгдэл бичих