COAL MONGOLIA 2017

Хэвлэх 2017-09-08 15:43:00

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын 7 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж,  гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үрашгийг нэмэгдүүлэх нь” уриан дор 2017 оны 9-р сарын 7-9 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдлаа.

Өнөөгийн байдлаар Монгол улсын экспортын нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал 50 орчим сая тоннд хүрсэн боловч бүрэн хүчин чадлынхаа тал хүрэхгүй хувийг ашиглаж байна. Иймд цаашид нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын дор уг чуулган боллоо.

 



Сэтгэгдэл бичих