"Намрын Отго" харваа 2017

Хэвлэх 2017-11-07 13:52:00

Тавантолгой ХК-иас жил бүр уламжлагдан ивээн тэтгэн зохион байгуулдаг “Намрын отго” харваа 2017 оны 11 сарын 04-нд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тэмцээнийг нээж Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж үг хэлэн тэмцээнийг албан ёсоор нээлээ. Энэ харваатай хамт Монгол улсын “Өсөх идэр мэргэн” Баяраа овогтой Хашын цолны мялаалга болж өнгөрлөө. “Намрын отго” харваанд 170 орчим харваачид хурууны 12 баг, Чавхны 7 баг цэц мэргэнээ сорьж оролцлоо.

Хурууны тэмцээнд:

  • 1-р байр Цогтцэций сумын Эрдэнэбилэг ахлагчтай баг
  • 2-р байр Өсвөрийн Хаш ахлагчтай баг
  • 3-р байр Ханхонгор сумын Нэргүй ахлагчтай баг

Чавхны тэмцээнд:

  • 1-р байр Тавантолгой ХК-ийн Жаргалсайхан ахлагчтай баг
  • 2-р байр Өмнөговь аймгийн Батнасан ахлагчтай баг
  • 3-р байр Ханбогд сумын Ойдовжамц ахлагчтай баг

Хурууны цуваанд:

  • 1-р байр Ханхонгор сумын харваач Б.Мөнх-Эрдэнэ
  • 2-р байр Өмнөговь аймгийн харваач Энхбат
  • 3-р байр Цогтцэций сумын харваач С.Мөнхтөр

Чавхны цуваанд:

  • 1-р байр Дундговь аймгийн харваач Д.Сандаг
  • 2-р байр Өмнөговь аймгийн харваач Ж.Батсүрэн
  • 3-р байр Дундговь аймгийн харваач Ш.Хишигжаргал

Хүүхдийн цуваанд:

  • 1-р байр Тавантолгой ХК-ийн харваач Б.Хаш
  • 2-р байр Баян-Овоо сумын харваач Ц.Отгонбаяр
  • 3-р байр Ханбогд сумын харваач Б.Наранцогт

Та бүгдийн Оноо мэргэн, Хараа хурц, Уухай цээл байх болтугай.

Тавантолгой ХК

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл бичих