Говийн бүсийн чуулга уулзалт 2017

Хэвлэх 2017-11-14 04:27:00

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтуудыг зохион байгуулж буй билээ. Харин 11 сарын11, 12-ны өдөр Говийн бүсийг хамарсан чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа. Чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар болон УУХҮЯ, Сангийн яам, ЗТХЯ, ЭХЯ, АМГТГ-ын газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар говийн бүсийн чуулга уулзалтад оролцож буй үе үеийн уурхайчид,  зочид төлөөлөгчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, чуулганыг нээж үг хэлсэн юм.

Мөн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн Засаг дарга, газар хэлтсийн дарга нар,“Тавантолгой”ХК “Эрдэнэс Тавантолгой”ХК, “Оюутолгой”ХХК, “Шивээ Овоо” ХК, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн төлөөллүүд, НҮБ, СЕСМИМ, “Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага”ТББ зэрэг 300 гаруй зочид төлөөлөгчдийг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй чуулга уулзалт болжманай компанийн хувьд Чуулганы Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм.

Цогтцэций сумын Тавантолгойн ордод байрлах “Тавантолгой”ХК “Эрдэнэс Тавантолгой”ХК, Энержи Ресурс ХХК-уудын үйл ажиллагаатай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар болон бусад албаны хүмүүсийн хамт танилцлаа. Гүйцэтгэх захирал Р.Сэддорж болон уурхайн инженер Б.Алтангэрэл, Уурхайн төлөвлөлтийн Ж.Мягмардорж нар уурхайн түүхэн замнал болон үндсэн үйлдвэрлэлийн талаар товч танилцуулгыг хийлээ.

\



Сэтгэгдэл бичих