ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2017-11-06 10:46:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
 
Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах эталон туухай /40тн/ нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: Т22/2017
 
Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах эталон туухай /40тн/ нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
 
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2015,2016/ борлуулалтын дундаж орлого 80 000 000 /наян сая/ төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 /хоёр/ жил /2015, 2016 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгийн 50%-ай тэнцэх төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Стандарт хэмжилзүйн газрын тусгай зөвшөөрөл, тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдаалах
Тендерийн хамт 2 /хоёр/ хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн, 11 цаг 20 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК
Үнэлгээний хороо Ч.Төрмандах, 99074978


Сэтгэгдэл бичих