ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Хэвлэх 2017-12-07 11:08:00

 ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “ТАВАНТОЛГОЙ” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах MV000287/А тусгай зөвшөөрөл бүхий 276.9га талбайтай нүүрсний уурхайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төсөл хэрэгжүүлж буй нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулах, дараа оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компани байна. Уг ажлыг нийт 60 хоногт багтаан гүйцэтгэх үйл ажиллагаа болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи мэдээллийг заавал ирүүлнэ.

                                3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;

                                3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.3. Байгаль орчны үнэлгээ хийх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар;

                        3.4. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх;

3.5. Татварын байгууллагын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;

                     3.6. Иргэний хэргийн , Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;

                            3.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь байгаль орчны үнэлгээ хийх чиглэлээр 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

                    3.8. Сүүлийн 2 жилийн үндсэн үйл ажиллагааны дундаж орлого 30.0 сая төгрөгөөс дээш байх.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 12 дугаар сарын 15 -ний 11 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 12 дугаар сарын 18 өдрийн 10цагт багтаан ирүүлнэ үү.

 

 

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо баг

“Тавантолгой” ХК, Уулзалтын өрөө, Үнэлгээний хороо

Утас: 88068970, 99074978



Сэтгэгдэл бичих