ГОВЬ НУТГИЙН ЗЭРЛЭГ АН АМЬТАНЫГ УСГҮЙДЭЖ ХАРАНГАДАХААС СЭРГИЙЛЭН ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Хэвлэх 2017-12-27 03:54:00

ТАВАН ТОЛГОЙ” ХК ГОВЬ НУТГИЙНХАА ЗЭРЛЭГ АН АМЬТАНЫГ УСГҮЙДЭЖ

ХАРАНГАДАХААС СЭРГИЙЛЭН ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

52 жилийн түүхтэй Ууган “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Номгон, Баян-Овоогийн урд говь, Цогтцэций сумын Цэций хайрханы ойролцоо хээрийн ан амьтан ундаалах зориулалтаар худаг, усан сан, хөв цөөрөм, байгуулахаар боллоо. Мөн байгуулсан хөв цөөрмийнхөө дэргэд өвс, хужир тавих юм. Энэхүү ажлыг 2018 оны 01 дүгээр сараас хийгдэж эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Манай аймгийн нутаг дэвсгэрт аргаль, янгир, хар сүүлт, хулан зэрэг зэрлэг туруутан амьтад нутагладаг. Сүүлийн жилүүдэд говь нутагт цөлжилт, хур бороо, цас бага ордог зэрэг маш олон шалтгааны улмаас ан амьтан усгүйдэх, харангадах, ховордох аюултай тулгараад байгаа билээ. Тиймээс худаг, усан сан, хөв цөөрмийг олноор бий болгох нь зэрлэг ан амьтнаа хайрлан хамгаалах, тоо толгойг буурахаас сэргийлж байгаа юм.



Сэтгэгдэл бичих