Аудитын үйлчилгээний тухай зарлал

Хэвлэх 2018-01-03 06:04:00

АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

1.       “Тавантолгой” ХК-ийн 2017 оны санхүүгийн тайланд аудит хийх,Т01/2018-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тулзөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2.       Энэхүү аудитын үйлчилгээ ньКомпанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 1, Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5–д заасны дагуу Төсвийн захирагчдын санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шаардлагын дагуу зарлагдаж байгаа болно. Аудитын зөвлөх үйлчилгээг хуулинд заасан хугацаанд багтаан гүйцэтгэх болно.

 

3.       Мэдүүлгээ ирүүлж буй аудитын хуулийн этгээднь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл болон холбогдох бичиг баримтын хуулбарыг ирүүлнэ. /цахим хуудсанд ирүүлэх ба эдгээр нь Хураангуй жагсаалт бэлтгэх үндэслэл болно/

 

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ, аудит хийх тусгай зөвшөөрөл /тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь тухайн жилд аудит хийх хуулийн цаглабар хугацаанд хүчинтэй байна/;

·         Үндэсний аудитын газраас гаргасан аудитын хуулийн этгээдийн жагсаалтад орсон байх, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс гаргасан хувьцаат компаниудад аудит хийх эрхтэй байх;

·         Аудитын компани нь хариуцлагын даатгалтай байх;

·         Аудитын компанийн захирал нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй байх;

·         Аудитын компани нь 4-өөс доошгүй орон тооны хугацаагүй эрхт мэргэшсэн нягтлан бодогчтой байх

·         Аудитын компанийн захирал болон мэргэшсэн нягтлан бодогчид нь мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй талаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн тодорхойлолт ирүүлэх;

·         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн 21.1 дэх заалтыг зөрчөөгүй байх;

·         Аудиторууд нь аудитын ажил хийж гүйцэтгэсэн 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 01 сарын 09-аас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 01 сарын 12–ний өдрийн 11 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо баг

“Тавантолгой” ХК, Уулзалтын өрөө, Үнэлгээний хороо

Утас: 99074978,99009493



Сэтгэгдэл бичих