Түвэдийн Гоман дацангийн гэвш, аграмба П.Сономдорж багшийн аравнайлсан гэнэтийн осол аваар, өвчин зовлонгоос гэтэлгэх адис жинлавтай сахиус

Хэвлэх 2018-01-05 09:37:00

“Тавантолгой”ХК-ийн хамт олны зүгээс та бүхэнд зориулан Түвэдийн Гоман дацангийн гэвш, аграмба П.Сономдорж багшийн аравнайлсан гэнэтийн осол аваар, өвчин зовлонгоос гэтэлгэх адис жинлавтай энэхүү сахиусыг өргөн барьж байна. Энэхүү сахиусыг биедээ болон унаа машиндаа авч явснаар гэнэтийн осол, цаг бусын үхэл, өвчин тахалд үл нэрвэгдэх, ад дон, хүн бусын хорлолд үл хорлогдох. Хулгай дээрэмд өртөхгүй байх ба цог золбоотой байж ажил үйлс түргэн бүтнэ. Биедээ болон машин унаанд авч явах үедээ хөдөлгөөнгүй газар тэгш байрлуулж, бохир газар хадгалахгүй байх, цээжин биеээс доош хадгалахгүй байх хэрэгтэй. Орой унтах үедээ толгойн тус өндөр газар хадгалж ном шүтээндээ алдаа унал гаргахгүй байхыг анхаарна уу.

 



Сэтгэгдэл бичих