ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2018-01-15 11:22:00
ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
 
1. “ТАВАНТОЛГОЙ” ХК нь 2017 оны санхүүгийн тайланд хараат бус аудит хийх, Т01/2018-ийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул хараат бус аудит гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
2. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна: “Юнистар-Аудит” ХХК, “Мэжик консалтинг Аудит” ХХК, “Пантер мидланд Аудит” ХХК
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Чанарын үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
4. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
       
        Бүлэг 1 - Урилга
        Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)
        Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт
        Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт
        Бүлэг 5 - Ажлын даалгавар
        Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт
        Бүлэг 7- Тендерийн баталгаа /Хэрэв шаардсан бол/
 
5. Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.
 
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо баг
“Тавантолгой” ХК, Уулзалтын өрөө, Үнэлгээний хороо
Утас: 99074978, 99009493


Сэтгэгдэл бичих