“УУЛ УУРХАЙН АЧАА ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ”

Хэвлэх 2018-01-23 05:24:00

“УУЛ УУРХАЙН АЧАА ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЖ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ТОМ ОВОРЫН АВТО МАШИНУУДЫГ ӨМНГӨГОВЬ ДУГААРТАЙ БОЛГОСНООР...

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс хөрсөнд эвдрэл үүсэн, агаар бохирдуулж тоосжилт бий болгох зэргээр байгаль орчны доройтол, эко системийн тэнцвэрийг алдагдуулахаас сэргийлэх ажлын хүрээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 тоот тогтоолоор “Уул уурхайн ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг баталж, тус өдрөөс Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрт хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэхүү журмаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын том оворын  ачааны авто машинуудыг өмнөговь дугаартай болгосон нь  аймгийн екологийн тэнцвэрт байдлыг хадгалах,  авто тээврийн хэрэгслийн албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, аймгийнхаа иргэд, аж ахуй нэгжийг дэмжих зэргээр томоохон ач холбогдол бүхий өргөн цар хүрээтэй ажил болсон юм.

 



Сэтгэгдэл бичих