“Тавантолгой” ХК Шилдэг татвар төлөгч, Орон нутагтаа ээлтэй компани”-аар шалгарлаа.

Хэвлэх 2018-01-23 07:57:00

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь сүүлийн жилүүдэд улс болон орон нутгийн төсөвт 423,1 тэрбум төгрөгийн татвар, ноогдол ашиг төвлөрүүлж, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг, Цогтцэций сумын төсвийн 95 хувийг дангаараа бүрдүүлж, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байна. Тиймдээ ч “Тавантолгой” ХК “Шилдэг татвар төлөгч, Орон нутагтаа ээлтэй компани”-аар шалгарлаа. “Монгол Улсын эдийн засаг хямарч, томоохон уул уурхайн компаниуд хүнд байдалд орж байхад 52 жилийн түүхтэй “Тавантолгой” ХК нь нэг ч удаа үйл ажиллагаагаа зогсоолгүй өр зээлгүй, амжилттай ажиллаж ирлээ. Энэхүү шагнал нь компанийн нийт ажилчдын хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн явдал юм. Нийт хувьцаа эзэмшигчид, ажилчид, Төлөөлөн удирдах зөвлөл, хамтран ажилладаг түншүүдийн минь хөдөлмөрийн үр шим байлаа”.

Сэтгүүлийн редакцийн зүгээс улиран одож буй 2017 оныг дүгнээд “PEOPLE AWARDS” ёслолыг нэр төртэйгээр хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

“PEOPLE AWARDS” –ыг салбар хариуцсан яамд, төрийн байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, олон нийтийн хандлага, мэргэжлийн экспертүүдийн судалгаа, хамгийн гол нь уншигчдынхаа санал асуулга дээр үндэслэн “PEOPLE” сэтгүүлийн редакцийн зүгээс тодруулдаг уламжлалтай. Тиймдээ ч “PEOPLE AWARDS”-ын номинаци жинхэнэ нүдээ олсон эзэддээ очдог юм.



Сэтгэгдэл бичих