БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Хэвлэх 2018-02-07 03:28:00

“Тавантолгой” ХК нь Биологийн олон янз байдлыг Дүйцүүлэн хамгаалах газар нутгаар Цогтцэций сумын Орон нутгийн тусгай хамгаалалттай “Цэций уул” газрыг сонгон авсан бөгөөд тус газарт биологийн олон янз байдлын суурь судалгааг 2017 онд хийж гүйцэтгэсэн юм.

Цэций уулыг 2015 онд Цогтцэций сумын Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд сумын төвөөс урагш 30 километрт Сийрст багийн нутагт, далайн түвшнээс дээш 1790 метрт өргөгдсөн, аргаль, янгир зэрэг зэрлэг ан амьтан элбэгтэй, сумын есөн гайхамшигт багтдаг тахилгат уул юм.

Дүйцүүлэн хамгааллын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг хэсэг болох Биотехникийн арга хэмжээг “Тавантолгой” ХК-ийн ажилчид, Цогтцэций сумын Байгаль хамгаалагч, малчдын төлөөлөлтэй хамтран 2018.02.06-ны өдөр Цэций уулын 5 цэгт 40 боодол өвс, 20 тн мөсийг тавьлаа.

Цаашид Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээний хүрээнд Зэрлэг ан амьтдад автомат өргүүр бүхий хиймэл цөөрөм байгуулах зэрэг үе шаттай арга хэмжээнүүдийг төлөвлөөд байна.

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл бичих