Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хэвлэх 2018-02-13 04:02:00

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

1.       ТАВАНТОЛГОЙ” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах MV000287/А тусгай зөвшөөрөл бүхий 276.9га талбайтай нүүрсний уурхайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тулзөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2.       Энэхүү зөвлөх үйлчилгээ ньтөсөл хэрэгжүүлж буй нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулах, дараа оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөболовсруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компани байна. Уг ажлыг нийт 60 хоногт багтаан гүйцэтгэх үйл ажиллагаа болно.

 

3.       Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи мэдээллийг заавал ирүүлнэ.

 

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;

3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.3. Байгаль орчны үнэлгээ хийх  хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар;

3.4. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх;

3.5. Татварын байгууллагын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;

3.6. Иргэний хэргийн , Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;

3.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь байгаль орчны үнэлгээ хийхчиглэлээр 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

3.9. Сүүлийн 2 жилийн үндсэн үйл ажиллагааны дундаж орлого 50.0 сая төгрөгөөс дээш байх.

 

4.       Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг2018оны 02 дугаар сарын 16-ний  10 цагийнхооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10цагт багтаан  ирүүлнэ үү.

 

 

 

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг

“Тавантолгой” ХК, Уулзалтын өрөө, Үнэлгээний хороо

Утас: 88068970, 99074978

 

 

 

 

 



Сэтгэгдэл бичих