Тавантолгой ХК Мөрөөдөл сургуулийн номын санд ном хандивлалаа

Хэвлэх 2018-03-09 04:51:00

Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Мөрөөдөл буюу 6-р ЕБС-д 5,000,000 төгрөгний үнэ бүхий 372 ширхэг уран зохиол, сургалтын ном зэргийг сурагч хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд нь хувь нэмэр болох үүднээс Гүйцэтгэх захирал Р.Сэддорж сургуулийн захирал гардуулан өглөө. Мөн Мөрөөдөл сургуультай хамтран сурагчдын дунд "Зуун дамнасан ууган уурхай" сэдэвт Эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж шагналыг гардууллаа. Нийт сурагч, багш нартаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.



Сэтгэгдэл бичих