"Тавантолгой" ХК Ханхонгор сумын Өгөөмөр багт өвсний тусламж үзүүлэв.

Хэвлэх 2018-03-21 04:51:00

Ханхонгор сумын Өгөөмөр багт өвсний тусламж үзүүлэв. Тавантолгой ХК-ийн нийгмийн хариуцлага, Өмнөговь аймгийн засаг даргын 2017 оны шинэчлэн тогтоосон захирамжаар цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хамтран даван туулах, дэмжиж туслах болсон ажлын хүрээнд Ханхонгор сумын Өгөөмөр багийн 60-н малчин өрхөд 10 тонн өвсний тусламж үзүүллээ. Ханхонгор сумын нутаг 70 хувьд зуншлага муу байснаас болж малчдын өвөлжилт, хаваржилт хүндэрч эхэлсэн байна. Одоогоор нийт малчин өрхийн 40 хувь буюу 150 гаруй өрх өөрийн болон өөр аймаг сумдын нутагт оторлож байгаа юм байна.



Сэтгэгдэл бичих