"Тавантолгой" ХК Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд

Хэвлэх 2018-03-23 01:54:00

Бид иргэдээ дэмжиж, нийгмийн хариуцлагаа өндөрт хэрэгжүүлж ажиллана. Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оны эхний улирлын үйл ажиллагааны нэг болгож Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэн Б.Мөнхбаяр, Билгэх багийн иргэн Ц.Цогмандах нарт өргөө цагаан гэр олголоо. Б.Мөнхбаяр, Ц.Цогмандах нарт гэрийн батламжийг Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж гардуулан өгч, өргөө цагаан гэртээ элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүслээ.



Сэтгэгдэл бичих