БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР – 2018

Хэвлэх 2018-05-08 07:27:00

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР – 2018

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг энэ жил улс орон даяар 14 дэх удаагаа зохион байгуулж байгаатай холбогдууланТавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын бүх айл өрхийн хашаанд мод тарихаар Ногоон Цогтцэций аяныг санаачлан хөрш зэргэлдээ уурхайнууддаа уриалга хүргүүлсэн юм.

Уриалгыг сум орон нутгаас талархалтайгаар хүлээн авч, Тавантолгой ХК-д Цогтцэций сумын төвийн “Шинэ хотхон” хорооллыг хуваарилан өгсөн. “Шинэ хотхон” хорооллын айлууд, зарим төрийн байгууллагад бууц бордоо татах, модны нүхийг ухах, суулгах, услах зэрэг ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэн, 300 гаруй суулгацыг тарьж хүлээлгэн өглөө. Мөн сумын төвийн бусад айл өрхөд шаардлагатай 530 ш суулгацыг сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө.



Сэтгэгдэл бичих