ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙН БҮСИЙН СУМДУУД

Хэвлэх 2018-05-22 03:51:00

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙН_БҮСИЙН_СУМДУУД:

#Тавантолгой_ХК-ийн Гүйцэтгэх захирлын санаачлагаар Компанийн нээлттэй өдөрлөгийг #Өмнөговь_аймгийн_14_суманд 2018.04.09-2018.04.23-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Тавантолгой” ХК-ийн талаар үнэн бодит мэдээлэл түгээх орон нутгийн өмч давамгайлсан компанийн хувьд Монгол улсын хэмжээнд болон улс орон нутаг аймаг, сумын хэмжээнд хэр үр өгөөжтэй ажилладаг, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ямар ажлууд зохион байгуулдаг талаар үнэн бодит мэдээллийг тухайн сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сурталчилан таниулах чиглэлээр ажиллаа. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд компанийн мэдээлэл явахаас гадна #МУСТА_Андбаатарын_Мөнхбатын #Манай_адуу тоглолтыг ард иргэдэд үнэ төлбөргүй хүргэж ажилласан. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд 1800 орчим километр замыг тойрон явж ирсэн. Тус нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд шууд байдлаар #ХАМРАГДСАН_2564_ИРГЭД хамрагдсан бөгөөд 7000 орчим иргэнд мэдээлэл түгээж ажилласан байна. Нээлттэй өдөрлөгийг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, засаг даргын тамгын газрын дарга нартай хамт хурлын арга хэмжээг эхлүүлэн ажиллаж иргэдэд мэдээлэл түгээх, компанийн тоо үзүүлэлт, нийгмийн хариуцлагын мэдээллийг өгөх, асуулт хариулт явуулах байдлаар хийж гүйцэтгэлээ.

 

#ТАВАНТОЛГОЙ_ХК

#НОМГОН#ХҮРМЭН#БУЛГАН#МАНДАЛ_ОВОО#ХАНХОНГОР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл бичих