ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2018-05-31 01:31:00
 
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
 
Огноо: 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах засвар үйлчилгээний зориулалт бүхий тэргэнцэртэй өргөгч машин /1ш, 14м өндөрт ажиллах чадвартай вишктай/ нийлүүлэх,
Тендер шалгаруулалтын дугаар: Т09/2018
Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах засвар үйлчилгээний зориулалт бүхий тэргэнцэртэй өргөгч машин /1ш, 14м өндөрт ажиллах чадвартай вишктай/ нийлүүлэх, Т09/2018 -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Харилцах банк: ХААН банк /5602001017 төгрөг данс/
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2016,2017/ борлуулалтын дундаж орлого 100 000 000 / нэг зуун сая/ төгрөгөөс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 /хоёр/ жил
Ижил төстэй ажил гүйцэтэгэсэн чадвар: Сүүлийн 2 жилийн хугацаанд нийлүүлэх гэж буй барааны үнийн дүнгийн 50%-иас доошгүй бараа нийлүүлсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, худалдаалах, гадаад дотоод худалдаа
Тендерийн хамт төсөвт өртгийн 2% буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК
Үнэлгээний хороо: 99074978, 99044806
/ажлын цагаар 08-17цаг/


Сэтгэгдэл бичих