Цогтцэций сумын Хонгор хайрхан, Цагаан-Овоо хайрхануудыг тахилаа

Хэвлэх 2018-06-06 04:56:00

2018 оны 06-сарын 05-ний билэгт сайн өдөр Тавантолгой ХК Цогтцэций сумын ЗДТГ-тай хамтран Хонгор хайрхан, Цагаан овоо хайрхануудын тахилгат наадмыг зохион байгууллаа. Наадамд 32 бөх барилдсанаас Завхан аймгийн Завхан мандал сумын харьяат Аймгийн начин  Б.Хүдэрчулуун түрүүлж, Өмнөговь аймгийн Мандал овоо сумын харьяат Аймгийн заан Б.Амгаланбаатар үзүүрлэж, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын харьяат  Аймгийн начин Г.Энхсүх, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат сумын заан Ч.Энхболд  нар шөвгөрлөө.   

Хурдан морины уралдаанд Хязаалан Шүдлэн  2 насны морь уралдсанаас  Хязаалан насанд: Өмнөговь аймгийн Цогцэций сумын уяач А.Эрдэнэжаргалын  /хонгор/ түрүүлж, Аман хүзүүнд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач С.Нарангэрэлийн /Алаг/гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ц.Энхсайханы /Хонгор/дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач М.Будбаатарын /Цэгээн/ Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Бямбадоржийн /Алаг/

Шүдлэн насанд:Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Мөнхбаярын / Цоохор/ түрүүлж аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач А.Эрдэнэжаргалын/Цоорох/ гуравт Дундговь аймгийн Хулд сумын уяач С.Батжаргалын /Хээрлэг/дөрөвт  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач О.Сансармөнхийн /Хул/ Айргийн тавд  Д.Одгарагын /Цэгээн/ тус тус  хурдаллаа.

 



Сэтгэгдэл бичих