Хүний эрхийн үндэсний комисс

Хэвлэх 2018-07-03 09:13:00

Хүний эрхийн үндэсний комиссоос уул уурхайн олборлолтоос үүсч байгаа сөрөг нөлөө хүний эрхэд үзүүлж байгаа хүчин зүйлд нийгмийн үнэлгээ хийж, эхний олон талт хэлэлцүүлэг боллоо. Үүнд Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Тавантолгой ХК” ,“Эрдэнэс Тавантолгой ХК”, ”Энержи Ресурс ХХК”-ийн удирдлагууд болон Цогтцэций сумын дарга нар, Сум дундын эмнэлэг, Онцгой байдлын 44-р анги сумын иргэд оролцов. Энэхүү хэлэлцүүлэгт Цогтцэций сум болон Цагаан овоо багийн төвд байрлах Тавантолгойн уурхайн тосгоны тоосжилт, тосгоны тоосжилтоос үүссэн нүүлгэн шилжүүлэлтийн тухай, нөлөөллийн бүсэд байгаа малчид, тээвэр хийж буй олон мянган жолооч нар тэдний эрүүл мэнд, бусад асуудлуудыг хөндсөн хэлэлцүүлэг байв. Хүний эрхийн үндэсний комисс нь Дээрх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр зөвлөмж гаргаж төр засгийн түвшинд орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг хүргэхээр болсон юм.

 



Сэтгэгдэл бичих