Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Хэвлэх 2018-08-06 11:09:00

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

“Тавантолгой” ХК нь 2017 оноос Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөөний хүрээнд Цогтцэций сумын Орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Цэций уулыг сонгон авч хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд ургамлын аймаг, ургамалан бүрхэвчийг хамгаалах, зэрлэг амьтдын тогтвортой идээшин байрших нөхцөлийг тэтгэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Хавар зундаа бороо хур багатай, гандуу, ургамлын гарц муу байсан бөгөөд тухайн үед зэрлэг ан амьтдад өвс тавих, мөс, хужир тавих зэргээр биотехникийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байна. Мөн амьтдын ажиглалт, мониторинг, тандалт судалгаа, хамгааллын ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна.

Ойрын хугацаанд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан зэрлэг ан амьтдад зориулсан автомат өргүүр бүхий уст цэг байгуулах, булгийн эхийг хашиж хамгаалах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.



Сэтгэгдэл бичих