АЖИЛЧДЫНХАА ОЮУНЫГ ТЭЛСЭЭР...

Хэвлэх 2018-08-20 10:38:00

“Тавантолгой” ХК нь 2013 онд 324ш номтойгоор ажилчдынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Монголын түүх, монгол болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, техник технологи, уул уурхай, улс төр, эдийн засгийн, хууль эрх зүйтэй холбогдолтой номуудыг номын сангаар болон гэрээр авч унших боломжоор ханган ажиллаж байна.
Номын сангаараа дамжуулан ажилчдынхаа мэдлэг боловсрол, оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор байнга шинэ номоор хангаж байдаг бөгөөд 2018 онд 400 гаруй олон төрлийн номыг худалдан авч номын сангаа баяжуулаад нийт 2200 орчим номтой.
Энэхүү номын сандаа бид сургалтууд, номын өдөрлөг, компаний дэргэдэх зөвлөлүүд ажлаа төлөвлөн уулзалт зохион байгуулдаг бөгөөд интернетээр аялах боломжийг хангаж компьютеруудыг байршуулсан байдаг нь уурхайчдын маань амралтаа өнгөрүүлэх дуртай газрынх нь нэг болсон байдаг.

 



Сэтгэгдэл бичих