ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2018-09-07 11:28:00

Огноо : 2018 оны 09-р сарын 06-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрсний уурхайн ашиглалтын үеийн хяналтын цооног өрөмдөх, геотехникийн нарийвчилсан үнэлгээ гаргах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: Т13/2018


Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нүүрсний уурхайн ашиглалтын үеийн хяналтын цооног өрөмдөх, геотехникийн нарийвчилсан үнэлгээ гаргах ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.


Баримт бичгийн төлбөр төлөх банкны мэдээлэл: ХААН БАНК, 5602001017 /төгрөг/


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.


Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2016,2017/ борлуулалтын дундаж орлого нийлүүлэхээр санал болгож буй үнийн дүнгийн 60%-иас дээш төгрөг
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 /хоёр/ жил буюу /2016, 2017 он/
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгийн 60%-тай тэнцэх ажил гүйцэтгэсэн байсан туршлагатай байх.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм /өрөмдлөгө/

Тендерийн хамт 5’000’000 /таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг ТЕНДЕРИЙН УРИЛГА өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн 14цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг,
Тавантолгой ХК-ийн үнэлгээний хороо,
Ч.Төрмандах 99074978 /ажлын цагаар/



Сэтгэгдэл бичих