Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжилж байна.

Хэвлэх 2018-09-07 12:01:00

Компанийн үйл ажиллагаа 2018.06.18-ны өдрөөс эхлэн компанийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байсан бөгөөд 2018.08.16-ны өдрөөс нүүрс борлуулалтын ажиллагаа хэвийн жигд явагдаж эхэллээ. Компанийн хувьд нүүрсний экспортын үйл ажиллагааг Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад – Ганцмод боомт гэсэн чиглэлийн дагуу хийж гүйцэтгэж байна. Компанийн хувьд коксжих, сул коксжих, коксжих чанаргүй гэсэн ангиллын нүүрсийг экспортод борлуулж байна.

Тавантолгой-Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн замын ачаалал ихтэй байгаа. Ойролцоогоор 50-70км цуваатай байна. Хэрэв тухайн ачаалал буурч хэвийн болсон тохиолдолд компанийн зүгээс Тавантолгой-Ганцмод /уртын урт/ чиглэлд нүүрс экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэн явуулах бүрэн боломжтой байна.

Борлуулалт зогссон хугацаанд уурхайн зүгээс дотоод ажлуудыг хийж гүйцэтгэх, хөрс хуулалт болон бусад өдөрт тутмын ажлуудыг хийж гүйцэтгэн ажилласан.

Түүнчлэн саяхан зохион байгуулагдсан Coal Mongolia2018 нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулганд уурхайн үйл ажиллагаа, үнэн зөв бодит мэдээллийг танилцуулан үйл ажиллагаагаа танилцуулан ажиллаа.

 



Сэтгэгдэл бичих