COAL MONGOLIA 2018

Хэвлэх 2018-09-06 12:17:00

Манай хамт олон 7-дахь жилдээ “Технологийн дэвшилд хамтдаа” COAL MONGOLIA-2018 “ үзэсгэлэнд оролцож байна

Нүүрсний салбарын шилдэгүүд чуулсан “COAL MONGOLIA-2018” чуулга уулзалтанд манай хамт олон 7 дахь жилдээ оролцож өнгөрсөн оныхоо ололт амжилтаа дүгнэж мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ хуваалцаж туршлага солилцсон өдрүүд үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь нүүрсний салбарын технологийн дэвшлийг онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа онцлог юм. Чуулганы гол зорилго нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа тээвэр ложистикийг сайжруулахаар зохион байгуулагдаж байгаа болно.



Сэтгэгдэл бичих