ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэвлэх 2018-09-11 06:31:00

Огноо: 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах хүнд машин механизм нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: Т15/2018


Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Багц 1 - “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах экскаватор худалдан авах -1ш /САТ390FL загварын экскаватор эсхүл түүнтэй дүйцэхүйц/, Багц -2 “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах дугуйт ачигч худалдан авах-2ш /HYUNDAI HL780-9 загварын дугуйт ачигч эсхүл түүнтэй дүйцэхүйц/ -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянган/ төгрөг худалдан авч болно.
Баримт бичгийн төлбөр төлөх банкны мэдээлэл: ХААН БАНК, 5602001017 /төгрөг/
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.


Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2016,2017/ борлуулалтын дундаж орлого нийлүүлэхээр санал болгож буй үнийн дүнгийн 60%-иас дээш төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 /хоёр/ жил буюу /2016, 2017 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгийн 60%-тай тэнцэх төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдаалах ба үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт Багц 1: Төсөвт өртгийн 2% буюу 40’000’000 сая төгрөг.
Багц 2: Төсөвт өртгийн 2% буюу 32’000’000 сая төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 09 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дугаар сарын 24-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг,
Тавантолгой ХК-ийн үнэлгээний хороо,
С.Хайдавдорж 99044806, Ч.Төрмандах 99074978



Сэтгэгдэл бичих