900 мод суулгац тариалж байна

Хэвлэх 2018-09-19 05:39:00

“Тавантолгой” ХК Т.Борын нэрэмжит ЕБС-ийн 90 жилийн ойг угтаж

сургуулийн хашаанд 900 мод суулгах ажлыг эхлүүлээд байна

Налгар намрын өдрүүд үргэлжилсэн говь нутагт сайхан намар болж байна. Уурхайчин бид их ажлынхаа хажуугаар нийгмийн хариуцлагын хүрээнд намрын мод тарилтын ажлыг Цогтцэций сумын ууган сургууль болох Т.Борын нэрэмжит сургуулийн түүхт 90 жилийн ойг угтаж 900 мод суулгах ажил энэ өдрүүдэд хийгдэж байна. Энэ сургуулиас улс төр, урлаг соёлын, олны танил хүмүүс олноор төрөн гарсан эрдмийн их өргөө билээ.
Манай компани өнгөрсөн 5 дугаар сард бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр “Ногоон Цогтцэций” аяныг санаачлан хөрш зэргэлдээ уурхайнууддаа уриалга хүргүүлэн Цогтцэций сумын “Шинэ хотхон” хорооллын айл өрхүүдэд, зарим албан байгууллагуудад, бууц бордоо татах, модны нүх ухах, суулгац суулгах, услах ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэн 300 гаруй суулгацыг тарьж хүлээлгэн өгсөн байдаг. Мөн бусад айл өрхийг моджуулах зорилгоор 530 ш модны суулгац тус сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн юм.

       

  Аж ахуй нэгж, албан байгууллага  хувь хүн та бүхнийг мод тарихыг уриалж байна.

 



Сэтгэгдэл бичих