“Ахмадын баяраар” –Ахмад уурхайчиддаа хүндэтгэл үзүүллээ.

Хэвлэх 2018-10-05 08:09:00

НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн10-р сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхаглагдсаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр иржээ.  Энэ жил манай компани уламжлал ёсоор алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж компаний захирал Р.Сэддорж ахмадууддаа баярын мэнд хүргээд өнгөрсөн хугацаанд компанийхаа хийж байгаа үйл ажиллагааг цаашид хийгдэх ажлуудаа товч танилцуулан, үргэлж өнөөдрийн хишиг баяр баясалтай, өнгөлөг жавхаатай, үргэлж бидний үлгэр дууриалал бахархал болж байдагт талархан, эрүүл энх урт удаан насалж уурхайчидтайгаа олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.   Мөн ахмадууддаа гарын бэлэг болгон Монгол хатад номын 3 ботийг гардуулан өглөө.



Сэтгэгдэл бичих