ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Хэвлэх 2018-10-19 01:36:00

1. “ТАВАНТОЛГОЙ” ХК нь Тавантолгой ХК-ийн ажилчдын тосгоны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө боловсруулан нийт барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Байгууллага: Тавантолгой ХК
Хэрэгжүүлэх хугацаа: 2018 он
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (тусгай зөвшөөрлүүд, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018.10.20-2018.10.26-ний өдрийн хооронд ажлын цагаар /10-18цаг/ авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 10 сарын 29–ний өдрийн 11 цагийн дотор ирүүлнэ үү.

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг
“Тавантолгой” ХК-ийн ажлын байр, хурлын өрөө, Үнэлгээний хороо
Холбоо барих утас: 7535-5555, 89110559



Сэтгэгдэл бичих