“Таван толгой” ХК Монгол улсын начин Очирын Пүрэв агсны хөшөөг босгоход дэмжлэг үзүүллээ.

Хэвлэх 2018-11-06 04:04:00

 

Их говийн  хүчтэнүүдийн нэг, Монгол төрийн наадмын түүхийг бичилцэж, зүлэг ногоон дэвжээгээ чимэн, нутаг усныхаа нэрийг дуурсгаж,  өргөн түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт бөх  Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул  олон түмэндээ “Морьт” хэмээн алдаршсан Монгол улсын өсөх идэр начин Очирын Пүрэв агсны  алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор түүний ар гэр, үр хүүхдүүдийнх нь  санаачилгаар хөшөөг төрөлх нутаг Хүрмэн суманд нь сүндэрлүүлэн босгосон билээ.  Дээрх үйл ажиллагааг дэмжиж Тавантолгой ХК-ийн зүгээс мөнгөн дэмжлэг үзүүллээ. 

Очирын Пүрэв агсны гэр бүл,  үр хүүхдүүдэд нь аз жаргал сайхан бүхнийг хүсэж, Монгол бөхийн   босоо цагаан хийморь   өнө мөнхөд   ивээх   болтугай.

 



Сэтгэгдэл бичих