"Тавантолгой"ХК-ийн нэрэмжит“НАМРЫН ОТОГ” шагайн харвааны тэмцээн боллоо.

Хэвлэх 2018-11-21 10:16:00

"Тавантолгой"ХК-ийн нэрэмжит“НАМРЫН ОТОГ” шагайн харвааны тэмцээн боллоо.


       Эрт дээр үеэс өв уламжлан ирсэн  үндэсний шагайн харвааг залуу хойч үедээ  өвлүүлэн уламжлуулж  хөгжүүлэх, олон нийтэд шагайн харвааг таниулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Намрын отог”шагайн  харвааны тэмцээнийг  “Тавантолгой”-ХК  жил бүруламжлал болгон зохион байгуулдаг билээ.

       Энэ удаагийн тэмцээн өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө 14 багийн 100 гаран  харваачид, түүний дотор Улс аймгийн цолтой  33 харваач,  мөн 12-настай балчраас  84-настай буурал оролцож цэц мэргэнээ сорилоо.   

  Тэмцээний багийн харваанд: 

·         1-р байр “ Аймгийн Гоц мэргэн “ Б.Өсөхбаяр ахлагчтай  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баг.

·         2-р байр “ Залуу харваач” М.Цэвээнравдан ахлагчтай Өмнөговь аймгийн Ханбогд сумын баг.

·         3-р  байр  “Залуу харваач” Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын баг.

Чавх харваанд:

·         1-р байр  “Монгол улсын Харьшгүй мэргэн” С.Батнасан  ахлагчтай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  баг.

·         2-р байр “Монгол  улсын Мэргэн” Б.Андрей ахлагчтай  Дархан-Уул аймгийн баг.

·         3-р байр “Монгол улсын Хүндэт харваач” Ц.Бээжин ахлагчтай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын баг

 Хувийн цуваа хараанд:

·         1-р байр  Завхан аймгийн  Тосонцэнгэл сумын “Залуу харваач” Д.Мөнхбаатар

·         2-р байр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Өсвөрийн залуу харваач” М.Тэмүүжин

·         3-р байр  Өвөрхангай  аймгийн Есөн-зүйл сумын “Аймгийн Гоц мэргэн” Б.Цэрэнтогтох

Чавхны хувийн цуваа харваанд:

·         1-р байр Цогт-Овоо сумын харваач Н.Чулуунбат

·         2-р байр   “Монгол улсын Хүндэт харваач”,  Өмнөговь аймаг Даланзадгад сумын  Б.Цэрмаа

·         3-р байр  “Монгол улсын Хүндэт харваач”, Дундговь аймгийн харваачД. Батцоодол  нар тус, тус  шалгарсан байна. 

Тэмцээнд оролцсон нийт харваачдадаа  дараа дараагын тэмцээнд нь амжилт хүсье.

 Оноо  мэргэн, хараа  хурц , уухай нь цээл байх болтугай.

           



Сэтгэгдэл бичих