CAT 390F L гидравлик экскаватор хүлээж авлаа

Хэвлэх 2018-11-18 10:22:00

Манай компани хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлтийг дэс дараатай хийж ирсэн бөгөөд энэ удаад үйл ажиллагааны цар хүрээг тэлж 523 морины хүчин чадалтай, 88 тонны ажлын жинтэй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Product Link, Vision Link технологи суурилсан, операторын ая тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан CAT 390F L гидравлик экскаватораар хүч нэмж, түлхүүр гардуулах ёслол өнгөрөгч 11-р сарын 17-ны өдөр техникээ хүлээн авлаа. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга С.Мөнхбаяр, Гүйцэтгэх захирал Р.Сэддорж, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Худалдааны ерөнхий менежер А.Жанчив, Худалдааны төлөөлөгч Т.Сансар болон бусад удирдах албаны ажилчид, уурхайчид оролцож ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.



Сэтгэгдэл бичих