Оны шилдэг Уул уурхайн компаниар шалгарлаа

Хэвлэх 2019-01-23 10:42:00

"BEST of MONGOLIA 2018" олон нийтийн санал асуулгад "ТАВАНТОЛГОЙ" ХК оны шилдэг Уул уурхайн компаниар шалгарлаа. Оны шилдэг байгууллагуудад батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллагдлаа.Тодруулбал 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад хэрэглэгч олон ниитийн санал асуулгаар шилдгээр шалгарсан байгууллагуудыг шалгаруулан амжилттай зохион байгуулсан юм. BEST OF MONGOLIA шалгаруулалт нь хэрэглэгч олон нийтээс зөвхөн цахимаар санал авч шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг. Тэгвэл 2018 оны санал асуулга 11 сарын 25-наас 12 сарын 25-ныг хүртэл www.bestofmongolia.mn сайтаар явагдсан юм. Уг олон нийтийн санал асуулгад 1150 байгууллага 68 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая гаран хэрэглэгч 500000 саналыг өгсөн байна.

 



Сэтгэгдэл бичих