АНХААРУУЛГА

Хэвлэх 2019-01-25 08:59:00

Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүд чиглэлийн бус замаар тээвэр хийж байгаль орчин болон малчдын амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна.

Иймд орон нутгийн эрх бүхий төрийн байгууллагууд, “Гашуун сухайт авто зам” ХХК, болон малчид иргэдтэй хамтран ажиллаж, тэднээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дээрх зөрчлийг гаргасан аж ахуйн нэгж болон тээврийн хэрэгслүүдийг “Тавантолгой” ХК”ийн уурхайгаас ачилт хийлгэхгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. 
2019 оны 01 сарын 24 өдрийн байдлаар доорх тээврийн хэрэгслүүдийг уурхайд нэвтрэхийг хориглож бүртгэлээс хассан болно.

“Тэнгри транс” ХХК-ийн 7081ӨМӨ, 
“Мэнд ирмүүн тулга”ХХК - ийн 6624ӨМҮ
“Шинлуюан”ХХК-ийн 9243УНИ, 3726ӨМҮ


Цаашид дээрх зөрчлийг гаргасан нүүрс тээврийн хэрэгслүүдийг уурхайд нэвтрүүлэхгүй бүртгэлээс хасахыг анхааруулж байна.

“ТАВАНТОЛГОЙ” ХК



Сэтгэгдэл бичих