Цогтцэций сумынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Хэвлэх 2019-02-12 09:25:00

Хагас зуун жилийн баялаг түүхтэй ууган уурхай "Тавантолгой" Хувьцаат Компани "Урвуулагч" хэмээх Шороон Гахай жилийн 2019 оны 02 сарын 11-ний шинийн 6-ны билэгт сайн өдөр жил бүр Цогтцэций сумынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Бид жил бүр ахмад настан азай буурлууддаа гарын бэлэг өгдөг уламжлалтай. Энэ уламжлалынхаа хүрээнд Цогтцэций сумынхаа 60-69 насны 80 гаруй ахмадууддаа алд цэнхэр хадаг, идээний дээд сүү, Эвсэг кашмерийн тэмээний ноосон хөнжлийн хамт өргөн барилаа.

Төрөлх сумынхаа төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадаа таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!


"ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Удирдлагууд



Сэтгэгдэл бичих