“Дэлхийн усны өдөр – 2019”

Хэвлэх 2019-03-22 04:21:00

“Дэлхийн усны өдөр – 2019”

 

Өнөөдөр дэлхий нийтээр “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил “Цэнгэг ус – Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэж байна.

Манай компани “Дэлхийн усны өдөр”-ийг Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит ЕББДС-ын Эко клуб, сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд “Улаан нуур”-ын орчмын хог хаягдлыг цэвэрлэж, Эко клубийн сурагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулан, уурхайн үйл ажиллагаатай танилцууллаа.

 

 

Мөн Эко клубийн сурагчдад Усны эхийг хэрхэн хамгаалах, “Усны савны хэрэглээ”, “Ус-Эрүүл мэнд” зөвлөмж, сургалт зохион байгууллаа.

 

 



Сэтгэгдэл бичих