БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Хэвлэх 2019-04-03 04:10:00

Манай компани нь Нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Үүний нэг томоохон ажил бол Цогтцэций сумын Сийрст багийн нутагт орших Цэций уул орон нутгийн тусгай хамгаалалттай газарт биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажил юм. Жил бүр Цогтцэций сумын Байгаль орчны албатай хамтран Цэций уулын нутгийн зэрлэг ан амьтан бүхий газруудад өвс, мөс, хужир мараа тавих зэрэг био-техникийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна. Бидний байгуулсан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг автомат өргүүртэй худаг маань цагийн тохиргоотойгоор ажиллан зэрлэг ан амьтдыг ундалж байна. Энэ жил Цэций ууланд 50 боодол өвсийг 7 цэгт тараан байршууллаа. Мөн тус ууланд нутагладаг Сийрст багийн малчин Г.Эрдэнэцогттой гэрээ байгуулан, сар бүр тогтмол урамшуулал олгон, зарим нийгмийн асуудлуудад дэмжлэг үзүүлж байна. Малчин маань төлийн дуу цангинасан ид ажлынхаа хажуугаар зэрлэг ан амьтдыг хамгаалах, тандалт судалгаа хийх зэрэг гэрээт ажлуудаа хийж гүйцэтгэж байна.



Сэтгэгдэл бичих