53 жилийн баярын өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан

Хэвлэх 2019-04-18 03:42:00

“Таван толгой” ХК 53 жилийн баярын өдөрт 32 бөх зодоглосноос Улсын цолтой нэг, аймгийн арслан хоёр, аймгийн заан нэг, аймгийн харцага хоёр, аймгийн начин дөрөв, сумын заан арван дөрөв, сумын харцага нэг, сумын начин нэг, залуу бөхчүүд хурд хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулсан, урамтай сайхан барилдаан болж өндөрлөлөө.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Монгол улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Аймгийн арслан Э.Нямаа үзүүрлэв.

 

 

Их шөвөгт Өмнөговь аймгийн, Мандал Овоо сумын харьяат Аймгийн арслан Б.Амгаланбаатар, Завхан аймгийн Завхан аймгийн Завхан мандал сумын харьяат, Аймгийн харцага н.Хүдэрчулуун нар шалгарлаа .

Энэхүү бөхийн барилдаанд Говийн хүчтэн дэвжээ,“Эрдэнэс –Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК “Асартай говь”ХХК –ийн бөхчүүд болон хүрэлцэн ирсэн нийт бөхчүүд, бөх сонирхогч та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

 



Сэтгэгдэл бичих