Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж өндөрлөлөө

Хэвлэх 2019-05-03 04:04:00

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж өндөрлөлөө

 

“Тавантолгой” ХК-ийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурал 2019 оны 4 р сарын 29 өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Тавантолгой” ХК-ийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц 97.99% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр боллоо. Уг хурлаар 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт, 2017 оны ногдол ашиг хуваарилалтын тайлан, 2018 оны ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийн тухай, ТУЗ-ийн 2019 оны төсвийг батлах тухай, ТУЗ-ийн гишүүнийг сонгох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэв. “Тавантолгой” ХК 2018 оны ногдол ашигт Хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 853 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

 



Сэтгэгдэл бичих